Нөгөө хоёр найзаасаа саласнаас хойш бид нэг ч үг солисонгүй.Митроны буудлаас гарах бараг 3 давхар шатаар нэг мэдхэд л гарчихсан байсан.Миний амьдардаг хоолны, архины газар, хөлсний байр үргэлжилсэн, шөнөдөө бүр ч их хүн хөдөлгөөнтэй байдаг олон гудамжтай газар.Бид гудамжнуудын баруун захынхаар алхав.Тэрний унаж ирдэг мотоцикл хүртэл бас л юу ч дуугарсангүй.Тэр хүрэх замдаа гэрлүүгээ салаад орж болох байсан ч тэрнийг ямар нэг юм надад хэлэх байх гэж горьдсондоо ч юм уу, ядаж надруу эргэж харах байх гэж хүлээсэндээ ч тэр үү өөрийн мэдэлгүй араас нь дагасаар цоожтой гинжээр шонд хүлэж орхисон мотоциклд хүрсэн юм.Гэвч тэр намайг байгааг ч харсан шинжгүй малгайгаа өмсөж хөдөлхөд бэлдэж эхлэв.Гэв гэнэт ухаан орсон юм шиг би яг тэндээс салсан бас нэг гудамжаар хоолны газар чиглэн алхав.Бүх бие минь зангирах шиг болсон юм.Миний бүх бие уйлж байсан.Мотоциклын хүчтэй асах чимээ сонсогдлоо, бүр цурхиран уйллаав.Зөвхөн дотроо.Эргэж харахыг ямар их хүссэн гээч.Надруу харж байгаа байх гэж ямар их итгэсэн гээч.Тэгэж их итгэсэндээ би эргэж харалгүй алхсаар л байв.Мотоциклын чимээ тэр дорхноо холдож алга болов.Гишгэх тоолонд газар тогших гутал минь л надад хань болох шиг.Улам чанга чанга дуугарган олны дэргэдүүр хурдан хурдан алхлаа.Өнөөх хоолны газрын өмнө хичнээн удаан зогссоноо мэдэхгүй юм.Би хэн ч биш гэж бодсоор.
Шаналхад цаг хугацаа тарчилмаар удаан өнгөрдөг гэж шал худлаа.Тэр шөнө ямар богинохон байсан гээч.Харин өглөө нар хүртэл намайг хэн ч биш гэх шиг харагдсангүй.Хачин их харанхуй, хүйтэн бороо асгарлаа.