myself+mylife=life
2007-04-16
миний бодолууд 02

Хэдэн сар болоод л би өнгөө солидог.    Өөрөө ямар өнгөтэй болсноо мэдэхгүй хэсэг будилдаг .    Олж мэдээд уйдатлаа зугаацдаг.    Удаан байдаггүй залхаад үзэн яддаг  .   Хэзээ дахиад энэ өнгө өөрчлөгдөхийг  хүлээдэг.    Хэн хэн өөрчилчих бол гэж аждаг.     Нэг л мэдэхэд төрсөн биеээ танихаа байдаг.    Энэ биед минь хүчээр эзэн болоод , хүчээр будаад янзалдаг .    Уйлаад би юу ч хэлэлгүй гүрийдэг .

Дураараа та нар оролд, зур, буд

Дуусталаа, үзэн ядаж дуусталаа буд

Эцэст нь би та нарыг

Шүдээ зуугаад залгисан

Чимээгүй мэгшин дэр нэвтэлсэн

Чахлаж орилж тарчилсан

Худлаа инээж нуусан

Урссан урсаагүй бүх нулимсаараа

Үер буулгаж тамална

Үхтэл чинь, удаан тарчлаана

Над шиг уйлах гээд ч чадахгүй болтол чинь

Яргалаж ,би өөрөө баясна

Хэрэггүй үед ирээд

Хэрэгтэй үед  явчихдаг

Хүн биш -Хүмүүс шиг

Хүйтнээр инээж тавлана

Энэрэл хайр бүгдийг минь зээлчихээд

Эргүүлж өгөхгүй зугтчихдаг

Эргүү  мал-  Хүмүүс шиг

Ээрч муурч хараана

Яадаг юм би ганц удаа

Яадгаа алдсан новш царайлна

Хүн таний дандаа гаргадаг

Хүйтэн зангаас чинь сурсан юм

Үгүй ээ, Би даан ч ингэж чадахгүй

Надаар та нар оролдож хог нааж, алт зүүлээ ч

Нэг насаараа би хэнэггүй явна

Хайчилж, шатааж ,нугалж хугаллаа ч

Хэзээд би гэрэлтэйгээ байна

Харц  зүсэм хурц гэрлээс айсандаа та нар

Харааж зүхэж ,зодож нүддэг юм бол

Энэ гэрлийг та нар шиг

Ичих нүүрнүй

Өрөвдөх сэтгэлгүй

Энэрэх хайргүй

Учрах зориггүй

Өрөвдөлтэй арчаагүй нь

Шаварт дүрээд ч

Шороонд булаад ч унтрааж чадахгүй ээ

Яагаад гэж асуу!

Хорссон нүдээр цоо ширтхэд чинь би

Хайрла! гэж хардаг болхоор

Занасан дуугаар зүрх зүсэхэд чинь

Зүхсэн үгээрээ сэтгэл эмтэлхэд чинь

Зүгээр л би хайрла! гэж хардаг болхоор

Намайг үхсэн ч гэрэлтэх тэр од байгаа болохоор

Намайг унтраах хүч таньд ч ,бас таньд ч байхгүй ээ


Comments

НАДААС

Сүүлийн бичлэгүүд

. хэн ч биш
. ...2
. ,,,1
. ..
. миний бодолууд 011

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. soragsan
. DESI
. Зоригт ван

Бичлэг: 14 » Нийт: 15
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax