Надаас бусад нь мэдэхгүй гуравхан
Нандин үг бий, Би чамд хайртай
Би гэдэг нь
Буцааж болохгүй цаг хугацааны харвалтанд
Бултах ч ухаангүй зог тусан хатгуулсан
Энэ миний тэнэгхэн зүрх гэсэн үг
Чамд гэдэг нь
Харсан, зөрсөн, танисан болгоноос чинь
Харамлаж, нууж бас гайхуулж ч баймаар
Хайн хайн үгүйлэх чиний тэр харцанд гэсэн үг
Хайртай гэдэг нь
Үхээд сэг болсон өгөр хүүрийг чинь ч хүртэл
Үнсээд инээд алдах сэрэл ,хүсэл гэсэн үг