Нөгөө хоёр найзаасаа саласнаас хойш бид нэг ч үг солисонгүй.Митроны буудлаас гарах бараг 3 давхар шатаар нэг мэдхэд л гарчихсан байсан.Миний амьдардаг хоолны, архины газар, хөлсний байр үргэлжилсэн, шөнөдөө бүр ч их хүн хөдөлгөөнтэй байдаг олон гудамжтай газар.Бид гудамжнуудын баруун захынхаар алхав.Тэрний унаж ирдэг мотоцикл хүртэл бас л юу ч дуугарсангүй.Тэр хүрэх замдаа гэрлүүгээ салаад орж болох байсан ч тэрнийг ямар нэг юм надад хэлэх байх гэж горьдсондоо ч юм уу, ядаж надруу эргэж харах байх гэж хүлээсэндээ ч тэр үү өөрийн мэдэлгүй араас нь дагасаар цоожтой гинжээр шонд хүлэж орхисон мот...